Enter Our Special Day 💖

Wrong passcode! Try again.

🎂 Happy Birthday Mrs.Tsolmon AKA My Lovely Queen 🎉

Хамгаас хайртай Цолмондоо ❤️

Миний хайраа,

Анх чамтайгаа учирсан цагаас эхлээд миний амьдрал маш өнгөлөг, утга учиртай болж эхэлсэн. Чамдаа мааааааааааш их хайртай шүү.

Анх хараад л чамд чин сэтгэлээсээ дурласан. Түүний дараа бүх зүйлд чинь дурласан. Миний хайрын хөөрхөн нүд, царай, үс, бие, цоглог инээд, жижигхэн гар гээд тоочоод байвал дуусхааргүй бүх зүйл чинь намайг татсан.

Үргэлж миний талд ордогт, өвдөхөд халамжилдагт, буруу зүйл дээр загнадагт, хайрыгаа өхөөрдөж жаахан хүүхэд шиг болгодогт, орой ирэхэд инээгээд угтдагт, миний биеэнд надаас илүү санаа тавьдагт, үргэлж инээлгэдэгт, зөндөө амттай хоол хийж өгдөгт, надад эрхэлдэгт, намайг өөрөөс минь илүү хайрладагт, санаа зовж уурладагт, гомдож туньдагт, хайрыгаа байхгүйд санадагт, надад бүхнээ зориулдагт хайр нь маш их баярлалаа.
Миний хамгийн сайн найз, хамгийн хайртай хүн минь юм шүү. Чамтай байхдаа ямар ч асуудлаа мартдаг, үргэлж чамтайгаа хамт байхыг хичээдэг, цаашдаа ч хамтдаа байх болно. Зөндөөөөөөө их хайртай шүү.

Чи минь миний сэтгэлд цор ганц, нэгэн биений минь нөгөө тал болжээ. Чамайг гомдоох бүртээ зүрх шархалдаг, хамт байхдаа өөр хүн шиг болдог, хол байхдаа шаналдаг, хамгийн чухал хүн минь болжээ.

Миний хайр хамгийн хөгжилтэй (бүр надаас илүү), ухаантай, царайлаг, хөөрхөн, сайхан хайр даа. Хайрыгаа уурлуулж гомдоосонд уучлаарай. Үнсэе.

Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Ийм хөөрхөн, сайхан охин төрүүлж өсгөсөн ээжд нь маааааш их баярлалаа. Үргэлж хайрынхаа дэргэд намайг гоёж, намайг гэрэлтүүлж, хамгийн жаргалтай хүн болгож, хайрыгаа халамжилж, хамтдаа маш олон газраар явж, хязгааргүй их цагийг өнгөрүүлээрэй.

Forever yours,
Булган

“Love you my pookie.”

Only Some Of Our Memories 📸

×